Мэдээний дэлгэрэнгүй

2020-01-17
0 сэтгэгдэл
Баасан гарагт ТОП-20 индекс өмнөх хаалтаас -145.61 нэгж буюу -0.76%-иар унаж 19,100.15 нэгжид хаагдсан байна. Өнөөдрийн бууралтанд индексийн сагсанд багтаж буй I ангилалын 4 хувьцаа, II ангилалын 4 хувьцааны ханш буурсан нь нөлөөллөө.

I ангилалын тухайд:
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -1.46%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -0.08%-иар
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш -0.07%-иар

II ангилалын тухайд:
- Монос хүнс /MSE:MFC/-ийн ханш -0.01%-иар
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн ханш -1.65%-иар
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш -11.50%-иар
- Түмэн шувуут /MSE:TUM/-ийн ханш -0.31%-иар

Ангилалын хувьцааны хөдөлгөөнийг харвал I ангилалын хувьцааны MSE-А индекс +28.07 нэгжээр буюу +0.30%–иар  өсөн 9,356.59 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс -17.62 нэгж буюу -0.23%-иар унаж 7,797.74 нэгжид хүрэв.

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.