Мэдээний дэлгэрэнгүй

2020-01-20
0 сэтгэгдэл

Шинэ долоо хоногийн эхний өдөр ТОП-20 индекс +77.27 нэгж буюу +0.40%-ийн өсөлт үзүүлж 19,177.42 нэгжид хүрлээ. Тус индексийн өсөлтийг сагсанд багтаж буй I ангилалын 2 хувьцааны ханш, II ангилалын 3 компанийн хувьцааны ханшийн өсөлт дэмжив.

I ангилалын тухайд:
- Сүү /MSE:SUU/-ийн ханш +1.24%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш +0.84%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш +0.30%-иар

II ангилалын тухайд:
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн ханш +1.68%-иар
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш +4.09%-иар


Хувьцааны I ангилалын MSE-А индексийн тухайд энэ өдөр +6.90 нэгжээр буюу +0.07%–иар өсч 9,363.49 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс -19.16 нэгж буюу -0.25%-иар буурч 7,778.58 нэгжид хаагдсан байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.