Мэдээний дэлгэрэнгүй

2020-01-20
0 сэтгэгдэл

2020.01.20: МХБ-ийн 13 дахь удаагийн арилжаагаар 20 хувьцаат компанийн 214,669 ширхэг хувьцаа арилжигдаж, нийтдээ 33.4 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Арилжигдсан тоо ширхэгийн хувьд өмнөх арилжааны өдрөөс 2 дахин өссөн хэдий ч бага ханштай хувьцаанууд дийлэнх арилжааг бүрдүүлжээ.

Хувьцааны I ангилалд 8 компанийн 86,906 ширхэг хувьцаа 8.9 сая төгрөгөөр, II ангилалд 9 компанийн 126,485 ширхэг хувьцаа 22.1 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 1,278 ширхэг хувьцаа 2.3 сая төгрөгөөр зарагдав.

Хэлцэлийн хувьд хөрөнгө оруулагчдын хооронд 137 хэлцэл явагдснаас Түмэн шувуут /MSE:TUM/-ийн хувьцаанд хамгийн олон буюу 22 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монос хүнс /MSE:MFC/ компанийн 89,543 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн 6,759 ширхэг хувьцаа 11.0 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр тэргүүлжээ.

Энэ өдөр санхүүгийн салбарын 81,851 ширхэг хувьцаа 16.8 сая төгрөгөөр арилжигдан нийт арилжааны 50.43%-ийг эзэллээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн хөдөлгөөнийг харвал 7 компанийн ханш өсч, 8 хувьцааны ханш уналттай байлаа. Үүнээс Монгол даатгал /MSE:CHE/-ийн ханш +14.99%-ийн өсөлт үзүүлсэн бол Мерекс /MSE:MRX/-ийн ханш -9.17%-иар буурчээ.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэнЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.