Мэдээний дэлгэрэнгүй

2020-01-20
0 сэтгэгдэл

АПУ /MSE:APU/-ийн хувьцааны 50.84%-ийг эзэмшиж байгаа Шунхлай групп нь тус компани дахь өөрийн эзэмшлээ нэмэгдүүлж байгаа юм байна.

Тодруулбал, Тус компанийн нийт гаргасан хувьцааны 5.19% буюу 55,212,572 ширхэгийг эзэмшдэг “Монголиан Бэвэриж Инвестментc”ХХК-ийн хувьцааг авч байгаа бөгөөд хэлцэл хийгдснээр Шунхлай групп-ийн эзэмшил хувь нь 56.03% болж өсч байгаа ажээ.

Үүнээс өмнөх буюу өнгөрөгч онд Шунхлай групп-ийн зүгээс WIT ALLIANCE LIMITED болон Туул интернэшнл-ийн хувьцааг биржийн бус хэлцэлээр шилжүүлэн авч байсан билээ. Энэ удаа мөн адил биржийн бус хэлцэлээр явагдаж байгаа аж.

Хэлцэлийн дүнд АПУ /MSE:APU/-ийн хувьцаа эзэмшлийн бүтэц дараах байдалтай болж байна.

1. Шунхлай групп    - 56.03%
2. HEINEKEN ASIA PACIFIC PTE LTD  - 25%
3. STEPPE BEVERAGE KFT  - 13.44%
4. Free float буюу олон нийтэд – 5.53%

Тус компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:APU 1992-06-25 1 064 181 553 570 (2020-09-25)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.