Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-11
0 сэтгэгдэл

Орон нутгийн өмч давамгайлсан Тавантолгой /MSE:TTL/ компани 2019 оны санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд борлуулалтын орлого өмнөх оноос +37.2 тэрбум төгрөг буюу +16.4%-иар өсч 263.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Харин компанийн цэвэр ашиг 48.1 тэрбум төгрөгт хүрсэн нь 2018 оны дүнгээс -4.8 тэрбум төгрөг буюу -9.1%-иар буурав. Энэ нь нэгж хувьцаандаа EPS=913₮-ийн ашиг олсон гэсэн үг.

Ийнхүү ашигт ажиллагаа буурахад ордын олборлолтын нөхцөл хүндэрч, өртөг нэмэгдсэн нь нөлөөлсэн ажээ. Борлуулалтын өртөг 2018 онд 70.5%-тай байсан бол 2019 онд 76.3% болж нэмэгдснээс харж болохоор байна.

Өнгөрөгч онд олборлолтын нөхцөл хүндэрч, хөрс хуулалтын хэмжээ нэмэгдэж байгаа талаар компанийн зүгээс мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор ордын зарим хэсэгт далд уурхайн олборлолтын судалгаа хийхээр төлөвлөж байгаа талаар мөн мэдээлсэн.

Одоо хөрөнгө оруулагчдын хувьд ногдол ашгийн хэмжээ хүлээлт үүсгээд байгаа бөгөөд нэгж хувьцааны ногдол ашиг 770 орчим төгрөг байна гэсэн таамаглал байгаа юм. Нэмж хэлэхэд Тавантолгой /MSE:TTL/ компани 2019 онд цэвэр ашгийнхаа 85%-ийг ногдол ашигт олгож байсан билээ.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TTL 1994-05-24 52 665 200 5980 (2020-09-25)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.