Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-11
0 сэтгэгдэл

Гермес центр /MSE:HRM/ компани 2019 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгийнхаа 94.6%-ийг ногдол ашигт олгохоор болсон байна.

Компани мөн хугацаанд 340.6 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаас 322.0 сая төгрөг буюу нэгж хувьцаандаа 4.1₮-ийн ногдол ашиг олгох аж.

Гермес центр /MSE:HRM/-ийн хувьд жилд 2 удаа ногдол ашиг олгодог компани бөгөөд 2019 оны эхний хагас жилд нэгж хувьцаандаа 5.7₮ буюу 447.7 сая төгрөгийг олгож байсан юм.

Санхүүгийн үр дүнг жилийн дүнгээр харвал 2019 онд 1.45 тэрбум төгрөгийн орлого олж, 820.1 сая төгрөг буюу нэгж хувьцаандаа EPS=10.4₮-ийн цэвэр ашиг хийжээ.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.   

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:HRM 2008-05-16 78 543 001 141,88 (2020-09-23)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.