Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-11
0 сэтгэгдэл

2020.02.11: Мягмар гарагт Монголын Хөрөнгийн Бирж дээр 28 хувьцаат компанийн 493,122 ширхэг хувьцаа арилжигдаж, 245.0 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь өмнөх өдрөөс 2 дахин өссөн үзүүлэлт боллоо.

Харин хувьцааны I ангилалд 10 хувьцаат компанийн 407,306 ширхэг хувьцаа 221.3 сая төгрөгөөр зарагдсан бол II ангилалд 15 компанийн 78,534 ширхэг хувьцаа 15.9 сая төгрөгөөр зарагдав.  Хувьцааны III ангилалд 3 компанийн 7,282 ширхэг хувьцаа 4.4 сая төгрөгөөр арилжигджээ.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 291 хэлцэл хийгдсэн ба Түмэн шувуут /MSE:TUM/-ийн хамгийн олон буюу 90 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Арилжааны идэхийн үзүүлэлтээр АПУ /MSE:APU/-ийн 322,282 ширхэг хувьцаа 198.4 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүн болон тоо ширхэгээр 2 дахь өдрөө тэргүүллээ.

Хүнсний салбарын 323,760 ширхэг хувьцаа 198.6 сая төгрөгөөр арилжигдсан нь арилжааны үнийн дүнгийн 81.1%-ийг бүрдүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 11 хувьцааны ханш өссөн бол 12 хувьцааны ханш буурчээ. Монгол даатгал /MSE:CHE/-ийн хувьцааны ханш өдрийн дээд +15.0%-иар өсч 569.41₮-т хаагдсан бол Ариг гал /MSE:EER/-ийн ханш -12.96%-иар унав.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.