Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-11
0 сэтгэгдэл

I ангилалын 14 компанийн ханшийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа MSE-А индекс -0.15%–иар буурч 9,324.69 нэгжид хаагдлаа. Тус ангилалд багтдаг 4 компанийн хувьцааны ханш бууралттай хаагдсан нь индексийн бууралтад нөлөөлжээ.

Харин II ангилалын MSE-В индексийн тухайд -38.64 нэгж буюу -0.49%-иар буурч 7,804.96 нэгжид хаагдсан байна.

ТОП-20 индекс энэ өдөр +16.3 нэгж буюу +0.09%-иар өсч 18,883.25 нэгж хүрэв. I ангилалын 3 хувьцааны ханш, II ангилалын 2 хувьцааны ханш, III ангилалын 1 компанийн хувьцааны ханш өссөн нь ТОП-20 индексийн өсөлтийг дэмжлээ.

I ангилалын тухайд:
- Сүү /MSE:SUU/-ийн ханш +1.68%-иар
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш +0.20%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш +2.46%-иар

II ангилалын тухайд:
- Түмэн шувуут /MSE:TUM/-ийн ханш +1.79%-иар
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш +5.86%-иар

III ангилалын тухайд:
- Эрдэнэ ресурс /MSE:ERDN/-ийн ханш +3.70%-иар


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.