Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-12
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn - #19

- МХБ-ийн II ангилалд бүртгэлтэй Монинжбар /MSE:MIB/ хувьцаат компани 2020 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа компанийнхаа хэлбэрийг өөрчлөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хурал ирэх 4-р сарын 24-нд болох юм.

- Хай би ойл /MSE:HBO/ компани 2019 оны санхүүгийн жилд 760.4 сая төгрөгийн орлого олж, 128.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Цэвэр ашиг өмнөх оноос -25.8%-иар буурчээ. Харин нэгж хувьцаанд ногдох ашиг EPS=2.46₮ болов.

- Шарын гол /MSE:SHG/ компанийн алдагдал өсч 1.8 тэрбум төгрөгт хүрчээ. Тус компани 2018 онд 1.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан юм.

- Өнгөрөгч онд Ариг гал /MSE:EER/ хувьцаат компани 1.6 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлого олсон талаар тайлагнажээ. Компани нь МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй Тавантолгой /MSE:TTL/-ийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг бөгөөд тус компаниас олгосон ногдол ашиг юм.

- Тээвэр дархан /MSE:TEE/ компани 2019 онд 3.1 тэрбум төгрөгийн орлого олж, 10.9 сая төгрөг буюу нэгж хувьцаанд EPS=66.75₮-ийн ашиг олжээ. Ашгийн хэмжээ өмнөх оноос 2 дахин буурсан байна. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.