Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-12
0 сэтгэгдэл

2020.02.12-ны арилжаагаар 225,142 ширхэг хувьцаа 50.8 сая төгрөгөөр арилжигдсан нь өмнөх өдрөөс огцом буурсан үзүүлэлт болов. 

Хувьцааны I ангилалд 9 компанийн 95,499 ширхэг хувьцаа 29.8 сая төгрөгөөр, II ангилалд 12 компанийн 122,550 ширхэг хувьцаа 14.7 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 7,093 ширхэг хувьцаа 6.2 сая төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

III ангилалийн арилжааны ихэнх хувийг Эрдэнэ ресурс /MSE:ERDN/-ийн арилжаа бүрдүүлжээ.

Хэлцэлийн хувьд хөрөнгийн захын тоглогчдын хооронд нийт 227 хэлцэл хийгдснээс Мандал даатгал /MSE:MNDL/-ийн хувьцаанд 27 хэлцэл явагдав.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монос хүнс /MSE:MFC/-ийн 76,941 ширхэг хувьцаа арилжигдаж тоо ширхэгээр, Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа 14.6 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр бусдаасаа идэвхитэй байлаа.

Уул уурхайн салбарын 8,561 ширхэг хувьцаа 18.3 сая төгрөгөөр арилжигдсан нь арилжааны үнийн дүнгийн 36.11%-ийг бүрдүүлжээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 9 хувьцааны ханш өсч, 10 хувьцааны ханш буурсан бөгөөд Монгол даатгал /MSE:CHE/-ийн хувьцааны ханш өдрийн дээд +15.0%-иар өсөв. Харин Багануур /MSE:BAN/-ийн ханш -14.69%-иар буурч 935₮-т хаагдлаа.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.