Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-12
0 сэтгэгдэл

Монголын хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөнийг илэрхийлж буй ТОП-20 индекс 2-р сар гарснаас хойш 18,000 нэгжийн түвшинг хадгалсаар байна.

Монголын Хөрөнгийн Биржээс тус индексийн сагсыг өнгөрөгч 1-р сард шинэчилсний дараа 19,000 нэгжээс буурч мөн хэмжээнд хүрээд байгаа юм.
Өнөөдрийн хувьд ТОП-20 индекс +62.47 нэгж буюу +0.33%-иар өсч 18,945.72 нэгж хаагдаад байна. 

Индексийн өсөлтөд сагсанд нь багтаж буй I ангилалын 3 хувьцааны ханш, II ангилалын 3 хувьцаа, III ангилалын 2 хувьцааны ханшийн өсөлт нөлөөлөв.

I ангилалын тухайд:
- АПУ /MSE:APU/-ийн ханш +1.41%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш +3.04%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш +0.15%-иар

II ангилалын тухайд:
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш +7.09%-иар
- Ард кредит /MSE:ADB/-ийн ханш +2.27%-иар

III ангилалын тухайд:
- Эрдэнэ ресурс /MSE:ERDN/-ийн ханш +0.97%-иар
- Инвескор ББСБ /MSE:INV/-ийн ханш +1.38%-иар

MSE-А индексийн өөрчлөлтийг харвал +0.32%–иар өсч 9,354.43 нэгжид, II ангилалын MSE-В индекс -23.38 нэгж буюу -0.30%-иар буурч 7,781.58 нэгжид тус тус хаагдав.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.