Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-12
0 сэтгэгдэл

Өнөөдөр Айтүүлс /MSE:ITLS/ компанийн хувьцааны ханш -4.69%-иар буурч 70.53₮-т хаагдснаар 2017 онд хөрөнгийн зах дээр IPO гаргаснаас хойш хамгийн доод цэгтээ хүрэв.

Өөрөөр хэлбэл олон нийтэд санал болгож байсан үнээс -29.47%-иар ханш нь буураад байгаа юм.

Харин тус компани 2019 оны санхүүгийн үр дүнгээ танилцуулаад байгаа бөгөөд мөн хугацаанд 3.09 тэрбум төгрөгийн боруулалтын орлого олж, 219 сая төгрөг буюу нэгж хувьцаандаа EPS= 6.36₮-ийн цэвэр ашиг олсон байна. Орлогын хэмжээ өмнөх оноос 2 дахин өсчээ.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.   

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:ITLS 2017-05-15 34 452 124 74,52 (2020-02-21)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.