Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-13
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn - #20

- Баян алдар /MSE:VIK/ компанийн зүгээс өөрийн оноосон нэрийг Тандэм инвэст ББСБ /MSE:VIK/ болгон өөрчилсөн тул МХБ-ээс бүртгэлд нь өөрчлөлт оруулжээ. Тус компанийн хувьд өмнө нь нэрээ  “Монгорүматрикс гинко ББСБ”ХК болгох шийдвэр гаргаж байсан юм. 

- Монос хүнс /MSE:MFC/-ийн хувьцааны 70%-ийг эзэмшдэг Л.Хүрэлбаатар-ын хувьцааг тусгаарлалтаас гаргах шийдвэрийг СЗХ-ноос гарав. Компани IPO гаргасантай холбоотойгоор түр хугацаанд хувьцааг нь тусгаарлаад байсан ба одоо уг хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг ямар нэг хэмжээгээр худалдан борлуулах боломжтой боллоо.

- Буян /MSE:BYN/ хувьцаат компани хэлбэрээ өөрчилсөнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигчиддээ ногдол хувийн мөнгө олгож байгаа. Энэ сарын 11-нд нэгж хувьцаанд 400₮ буюу 63 хувьцаа эзэмшигчийн үнэт цаасны дансанд 10.7 сая төгрөг байршуулсан байна.

- Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн “Централ секюритийз ҮЦК” ХХК, “Ард секьюритис ҮЦК” ХХК нь гадны хөрөнгийн зах зээлээс үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах брокерийн зөвшөөрөлийг СЗХ-ноос авчээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.