Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-13
0 сэтгэгдэл

2020.02.13: Хөрөнгийн бирж дээр 24 компанийн 255,021 ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 36.9 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ. 

Үүнээс I ангилалд 8 хувьцаат компанийн 201,362 ширхэг хувьцаа 19.9 сая төгрөгөөр арилжигдсан бол хувьцааны II ангилалд 13 компанийн 50,745 ширхэг хувьцаа 9.7 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 2,914 ширхэг хувьцаа 7.4 сая төгрөгөөр арилжигдав.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 168 удаагийн хэлцэл хийгдснээс Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн хувьцаанд 25 хэлцэл хийгджээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Арилжааны идэвхийн үзүүлэлтийг харвал Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 123,964 ширхэг хувьцаа арилжигдаж тоо ширхэгээр, Инвескор ББСБ /MSE:INV/-ийн хувьцаа 7.3 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр тэргүүлсэн байна.

Санхүүгийн салбарын 174,179 ширхэг хувьцаа 15.0 сая төгрөгөөр арилжигдсан нь арилжааны үнийн дүнгийн 40.65%-ийг бүрдүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 10 компанийн хувьцааны ханш өссөн бол 13 компанийн хувьцааны ханш бууралттай хаагдлаа. Үүнээс Монгол даатгал /MSE:CHE/-ийн хувьцааны ханш өдрийн дээд +15.0%-иар өссөн бол Хай би ойл /MSE:HBO/-ийн ханш -6.14%-иар буурчээ.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.