Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-13
0 сэтгэгдэл

МХБ-ийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй Баянгол зочид буудал /MSE:BNG/ компанийн цэвэр ашиг 2019 онд өмнөх оноос -38%-иар буурч 2.1 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь нэгж хувьцаанд EPS=5005.74₮-ийн ашиг олсон гэсэн үг.

Ашигт ажиллагаа буурахад үйл ажиллагааны зардал болон томоохон зээл төлөлт нөлөөлсөн байна.

2018 онд компани 6.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 3.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан юм. / EPS= 8,114.91₮ /

Хувьцааны ханшийн тухайд өнгөрөгч онд ерөнхийдөө ханшаа тогтвортой хадгалсан боловч зах зээл дээр идэвхигүй арилжигдсан. Хамгийн сүүлд 2020.01.27-нд 1 ширхэг хувьцаа 27,000₮-өөр зарагдсан байна. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BNG 1995-01-19 423 065 26500 (2020-02-21)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.