Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-13
0 сэтгэгдэл

Пүрэв гарагийн арилжааны дүнд I ангилалын MSE-А индекс -30.89%–иар унаж 9,323.54 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс +13.25 нэгж буюу +0.17%-иар өсч 7,794.83 нэгжид хүрсэн байна.

ТОП-20 индексийн тухайд өмнөх хаалтаас +23.09 нэгжээр буюу +0.12%-иар өсч 18,968.81 нэгж хаагдснаар 4 дэх өдрөө дараалан өсөв. 
Тус индексийн өсөлтийг I ангилалын 2 компанийн хувьцааны ханш, II ангилалын 3 хувьцааны ханш өссөн нь дэмжлээ.

I ангилалын тухайд:
- АПУ /MSE:APU/-ийн ханш +0.02%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш +0.22%-иар

II ангилалын тухайд:
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш +9.84%-иар
- Монос хүнс /MSE:MFC/-ийн ханш +3.24%-иар
- Түмэн шувуут /MSE:TUM/-ийн ханш +0.63%-иар


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.