Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-14
0 сэтгэгдэл

2020.02.14: Энэ долоо хоногийн сүүлийн арилжааны өдөр 3 ангилалд 29 компанийн 439,775 ширхэг хувьцаа арилжигдлаа. Үнийн дүнгийн хувьд 57.98 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол энэ долоо хоногт нийт 493 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулбал 2 дахин буурсан үзүүлэлт болов.

Ангилалаар нь харвал өнөөдөр I ангилалд 9 компанийн 344,333 ширхэг хувьцаа 40.97 сая төгрөгөөр, II ангилалд 16 компанийн 95,003 ширхэг хувьцаа 16.7 сая төгрөгөөр, III ангилалд 4 компанийн 439 ширхэг хувьцаа 304,865 төгрөгөөр тус тус зарагдсан байна.

Хөрөнгө оруулагчдын хооронд нийтдээ 208 удаагийн хэлцэл хийгдснээс Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн хувьцаанд 35 хэлцэл явагджээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ /MSE:LEND/ компанийн 267,584 ширхэг хувьцаа арилжигдаж тоо ширхэгээр, АПУ /MSE:APU/-ийн хувьцаа 12.5 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр тэргүүлсэн байна.

Санхүүгийн салбарын 322,887 ширхэг хувьцаа 23.2 сая төгрөгөөр арилжигдсан нь арилжааны үнийн дүнгийн 39.99%-ийг бүрдүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Монгол даатгал /MSE:CHE/ компани /+15.0%/ болон бусад 8 компанийн ханш өсөлтттэй хаагдсан бол Монголын цахилгаан холбоо /MSE:MCH/ компани /-13.11%/ болон 14 компанийн хувьцааны ханш буурчээ.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.