Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-14
0 сэтгэгдэл

ТОП-20 индекс +14.49 нэгж буюу +0.08%-ийн өсөлт үзүүлж 18,983.3 нэгжид хаагдснаар энэ долоо хоногийн бүх өдөр өсөлт үзүүллээ. 
Өнөөдрийн өсөлтийг сагсанд нь багтаж буй I ангилалын 4 хувьцааны ханш, II болон III ангилалын тус бүр 1 хувьцааны ханш өссөн нь нөлөөлөв.

I ангилалын тухайд:
- АПУ /MSE:APU/-ийн ханш +1.24%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш +2.95%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш +1.91%-иар

II ангилалын тухайд:
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш +5.28%-иар
-
III ангилалын тухайд:
- Инвескор ББСБ /MSE:INV/-ийн ханш +0.26%-иар

I ангилалын MSE-А индексийн тухайд энэ өдөр +14.95%–иар өсч 9,338.49 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс -92.28 нэгж буюу -1.18%-иар буурч 7,702.55 нэгжид хүрч хаагдав.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.