Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-18
0 сэтгэгдэл

МХБ-ийн II ангилалд бүртгэлтэй Нако түлш /MSE:NKT/-ийн хувьцаа өнөөдөр -8.11%-иар буурч 34₮-т хаагдлаа. Энэ нь уг компанийн хувьд 2008 онд IPO гаргаснаас хойш хамгийн доод ханш болж байна.

Үйл ажиллагаагаа тогтвортой явуулж чадахгүй байгаагаас шалтгаалж хөрөнгийн зах дээр арилжааны идэвхи нь суларч, ханш нь уруудсаар л байгаа. Тухайлбал, 2019 он гарснаас хойш бирж дээр 20 удаа арилжаанд оржээ.

Одоогоор компанийн 92.93%-ийг Шарын гол /MSE:SHG/ болон Hermes Petroleum (L) Berhad компаниуд эзэмшдэг юм.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.  

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:NKT 2008-06-24 12 615 721 34 (2020-02-18)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.