Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-19
0 сэтгэгдэл

2020.02.19: МХБ-ийн энэ өдрийн арилжаагаар нийт 28 хувьцаат компанийн 2.56 сая ширхэг хувьцаа 174.1 сая төгрөгөөр арилжигдав.

Үүнээс I ангилалд 10 компанийн 2.5 сая ширхэг хувьцаа 162.8 сая төгрөгөөр, II ангилалд 14 компанийн 47,238 ширхэг хувьцаа 8.9 сая төгрөгөөр, III ангилалд 4 компанийн 3,501 ширхэг хувьцаа 2.4 сая төгрөгөөр тус тус зарагдсан байна.

Хэлцэлийн үзүүлэлтийг харвал нийт 215 хэлцэл хийгдснээс Мандал даатгал /MSE:MNDL/-ийн хувьцаанд хамгийн олон буюу 55 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Мандал даатгал /MSE:MNDL/-ийн 2.4 сая ширхэг хувьцаа 125.9 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүн болон тоо ширхэгээр идэвхитэй байлаа.

Санхүүгийн салбарын 2.4 сая ширхэг хувьцаа 130.8 сая төгрөгөөр арилжигдсан нь арилжааны үнийн дүнгийн 75.15%-ийг бүрдүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Өнөөдөр Мандал даатгал /MSE:MNDL/ компани /+6.92%/ болон бусад 12 компанийн ханш өсөлттэй, Увс чацаргана /MSE:CHR/ компани /-14.85%/ болон 9 компанийн хувьцааны ханш буурчээ.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.