Мэдээний дэлгэрэнгүй

2020-02-20
0 сэтгэгдэл

Пүрэв гарагийн арилжаагаар I ангилалын MSE-А индекс өмнөх хаалтаас -0.68%–иар буурч 9,406.12 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс +16.02 нэгжээр буюу +0.21%-иар өсч 7,753.28 нэгжид хүрчээ.

Харин ТОП-20 индексийн тухайд 8 дараалсан өсөлт зогсож, бууралт үзүүлэв. Тодруулбал, -83.53 нэгж буюу -0.43%-иар буурч 19,176.16 нэгжид хаагдсан байна. Индексийн бууралтад сагсанд нь багтаж байгаа 9 хувьцааны ханш буурсан нөлөөлжээ.

I ангилалын тухайд:
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -0.59%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш -4.59%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -0.46%-иар

II ангилалын тухайд:
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш -4.41%-иар
- Монос хүнс /MSE:MFC/-ийн ханш -0.28%-иар

III ангилалын тухайд:
- Инвескор ББСБ /MSE:INV/-ийн ханш -1.77%-иар


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.