Мэдээний дэлгэрэнгүй

2020-04-07
0 сэтгэгдэл

МХБ-ийн үнэт цаасны II ангилалд бүртгэлтэй Баянтээг /MSE:BTG/ компани 2019 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгох болсноо мэдэгдлээ.

Тодруулбал, компани нэгж хувьцаандаа 1,979.3₮ буюу нийт 499.99 сая төгрөг олгохоор болсон байна. Энэ нь компанийн өнгөрөгч оны цэвэр ашгийн 23%-тай тэнцэж байгаа юм.

Ногдол ашгийн тухайд сүүлийн 8 жил дараалан хувьцаа эзэмшигчиддээ олгож байгаагаас 2 жилд нь хамгийн өндөр буюу 1.5 тэрбумийн ашиг хуваарилж байна.

Баянтээг /MSE:BTG/ компани 2019 онд 5.55 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 2.17 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаандаа EPS=8,575.3 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BTG 1992-10-22 252 608 25000 (2020-04-08)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.