Мэдээний дэлгэрэнгүй

2020-05-19
0 сэтгэгдэл

МХБ-ийн хувьцааны I ангилалд бүртгэлтэй Лэндмн ББСБ /MSE:LEND/ компани хөрөнгийн зах дээр нээлттэй бонд гаргахаар ажиллаж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан.

Бондын нөхцлийг харвал 12 сарын хугацаатай ба жилийн 17%-ийн хүүтэй, хүү болон үндсэн төлбөрөө хугацааны эцэст төлөх нөхцөлтэй 5 тэрбум төгрөгийн дүнтэй гаргаж байгаа аж.

Үнийн дүнгийн хувьд Монголын Хөрөнгийн Бирж дээр өмнө гарч байсан бондтой харьцуулбал өндөр дүнтэйд багтаж байгаа ба хамгийн сүүлд 2017 онд Сүү /MSE:SUU/ компани 6 тэрбум төгрөгийн бондыг амжилттай арилжиж байсан юм.

Одоогоор бонд гаргах үйл ажиллагаа МХБирж болон СЗХорооноос зөвшөөрөл авах шатандаа явж байгаа бөгөөд холбогдох материалаа дээрх байгууллагуудад хүргүүлээд байгаа юм байна.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:LEND 2018-03-12 800 000 000 30,17 (2020-06-04)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.