Мэдээний дэлгэрэнгүй

2020-05-19
0 сэтгэгдэл

2020.05.19: Энэ өдөр МХБирж дээр 16 хувьцаат компанийн 174,934 ширхэг хувьцаа 54.8 сая төгрөгийн гүйлгээ хийгдээд байна.

Үүнээс хувьцааны I ангилалд 8 компанийн 72,720 ширхэг хувьцаа 16.6 сая төгрөгөөр, II ангилалд 4 компанийн 75,583 ширхэг хувьцаа 5.7 сая төгрөгөөр, III ангилалд 4 компанийн 26,631 ширхэг хувьцаа 32.5 сая төгрөгөөр тус тус зарагдсан байна.

Хөрөнгө оруулагчдын хооронд 88 удаагийн хэлцэл хийгдснээс Лэндмн ББСБ /MSE:MNDL/-ийн хувьцаанд хамгийн олон буюу 15 хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монос хүнс /MSE:MFC/-ийн 39,711 ширхэг хувьцаа арилжигдаж тоо ширхэгээр, Блюскай секюритиз /MSE:BSKY/-ийн хувьцаа 27.7 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр бусдаасаа идэвхитэй байв.

Санхүүгийн салбарын 98,473 ширхэг хувьцаа 31.9 сая төгрөгөөр арилжигдснаар энэ өдрийн нийт арилжааны 58.31%-ийг бүрдүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Блюскай секюритиз /MSE:BSKY/ компани /+10.34%/ болон бусад 4 хувьцааны ханш өсч,  Монгол шуудан /MSE:MNP/-ийн /-10.04%/ болон 9 хувьцааны ханш буурчээ.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.