Мэдээний дэлгэрэнгүй

2020-05-20
0 сэтгэгдэл

2020.05.20: Лхагва гарагийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 компанийн 2.95 сая ширхэг хувьцаа 275.1 сая төгрөгөөр зарагдлаа.

Үүнээс хувьцааны I ангилалд 9 компанийн 1.35 сая ширхэг хувьцаа 64.6 сая төгрөгөөр, II ангилалд 9 компанийн 563,750 ширхэг хувьцаа 161.6 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 1.04 сая ширхэг хувьцаа 48.9 сая төгрөгөөр арилжигдав.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 148 удаагийн хэлцэл хийгдснээс Лэндмн ББСБ /MSE:MNDL/-ийн хувьцаанд хамгийн олон буюу 41 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Мандал даатгал /MSE:MNDL/-ийн 1.2 сая ширхэг хувьцаа арилжигдаж тоо ширхэгээр, Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаа 124.9 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр бусдаасаа идэвхитэй байв.

Санхүүгийн салбарын 1.83 сая ширхэг хувьцаа 211.9 сая төгрөгөөр арилжигдснаар энэ өдрийн нийт арилжааны 77.05%-ийг бүрдүүлжээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Мандал даатгал /MSE:MNDL/ компани /+4.33%/ болон бусад 2 хувьцааны ханш өсч,  Монгол базальт /MSE:MBW/-ийн /-6.98%/ болон 12 хувьцааны ханш буурчээ.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.