Мэдээний дэлгэрэнгүй

2020-05-21
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn - #30

- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн охин компани болох “Супер ап хэтэвч”ХХК болон Ард кредит ББСБ /MSE:ADB/ компаниуд Монголбанкнаас цахим мөнгөний зөвшөөрөл авчээ.

- Сүү /MSE:SUU/ компани хөрөнгийн зах зээл дээр нэмж хувьцаа гаргах зөвшөөрөл авахаар МХБирж болон СЗХороонд үнэт цаасны танилцуулгаа хүргүүлсэн байна.

- Бодь даатгал компанийн хувьцааны анхдагч зах зээлийн захиалга ирэх даваа гарагаас эхлэнэ.

- МХБ-ийн III ангилалд бүртгэлтэй Хот девелопмент /MSE:SDT/ компанийн ТУЗ хуралдаж, ТУЗ-ийн даргаар Д.Даянбилгүүнийг томилсон байна.

- Хөнгөн бетон /MSE:HBT/ компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа энэ сарын 27-ны өдөр хуралдуулахаар товложээ. Хурал цахим хэлбэрээр явагдах аж.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.