Мэдээний дэлгэрэнгүй

2020-05-21
0 сэтгэгдэл

Женко тур бюро /MSE:JTB/-ийн хувьцаа эзэмшигчид компанийн 2020 оны бизнес төлөвлөгөөг хэлэлцсэн боловч олонхи нь дэмжсэнгүй.

Тодруулбал, компанийн хувьцаа эзэмшигчид энэ сарын 13-ны өдөр хуралдаж, хэлэлцсэн бусад асуудлуудыг баталж, харин дээрх асуудлыг олонхи нь дэмжээгүй байна.

Иймд ээлжит бус хурал зарлаж, энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхээр болжээ. Одоогоор хэзээ хурал зарлах нь тодорхой бус байна.

Женко тур бюро /MSE:JTB/-ийн хувьд 2019 онд 4.7 тэрбум төгрөгийн орлого олж, 1.25 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаандаа EPS = 12.54₮-ийн цэвэр ашигтай ажилласан юм. 

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:JTB 2006-01-17 100 000 000 81,2 (2020-06-04)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.