Мэдээний дэлгэрэнгүй

2020-05-21
0 сэтгэгдэл

Пүрэв гарагт ТОП-20 индекс ахин бууралт үзүүлснээр сүүлийн 3 өдөр дараалан уналт үзүүллээ.

Өнөөдөр гэхэд өмнөх өдрөөс -88.48 нэгж буюу -0.55%-иар буурч 16,073.59 нэгжид хаагдсан нь 15,000 нэгжид дөхсөн үзүүлэлт байв. Тус индексийн бууралтад дараах нэр бүхий хувьцааны ханшийн бууралт нөлөөлсөн байна. Үүнд:

I ангилалын тухайд:
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -0.36%-иар
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -4.13%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш -0.28%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -2.86%-иар
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш -0.71%-иар

II ангилалын тухайд:
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш -11.77%-иар
- Түмэн шувуут /MSE:TUM/-ийн ханш -2.20%-иар
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн ханш -0.82%-иар

top
Харин MSE-А индексийн тухайд +12.72 нэгж буюу +0.16%–ийн өсөлт үзүүслэн бөгөөд 7,746.26 нэгжид хаагдсан. 

II ангилалын MSE-В индекс -15.95 нэгж буюу -0.22%-иар буурч 7,330.46 нэгж хүрсэн нь 2018 онд тооцогдож эхэлснээс хойш хамгийн доод түвшин боллоо.

mse


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.