Мэдээний дэлгэрэнгүй

2020-05-21
0 сэтгэгдэл

Түмэн шувуут /MSE:TUM/-ийн хувьцаа пүрэв гарагийн арилжаагаар -3.02₮ /-2.20%/-өөр буурч 134.01₮-ийн ханш дээр ирлээ.

Ийнхүү компанийн хувьцааны ханш нь 2019 онд хөрөнгийн зах дээр IPO гаргаснаас хойш хамгийн доод цэгтээ хүрч байгаа нь энэ юм. Цаашид ч зах зээлийн нөхцөл байдал энэ хэвээр байвал ханш буурах хандлагатай байна.

tum

Тус компанийн зүгээс борлуулалтаа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр өнгөрсөн хугацаанд багагүй санал санаачилга гарган ажиллаж байгаа. Тухайлбал, Өөрийн ажилтнууд, харилцагчдаа хувьцаажуулах ажлууд болон шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Хувьтай Монгол” төслүүдийг нэрлэж болно.

Оны эхнээс Түмэн шувуут /MSE:TUM/-ийн хувьцаа эзэмшигчдийн тоо 3.5%-иар өсч 3,700-д хүрээд байна. Компанийн зах зээлийн үнэлгээ нь 26.8 тэрбум.₮ болов.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.  

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TUM 2018-08-16 200 000 000 136,77 (2020-06-04)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.