Мэдээний дэлгэрэнгүй

2020-05-22
0 сэтгэгдэл

Могойн гол /MSE:BDL/ компанид нөлөө бүхий хувийг эзэмшдэг 3 хувьцаа эзэмшигч байдаг. Үүнээс Хөвсөл аймгийн засаг захиргаа 51%-ийг, нэр бүхий 2 хувьцаа эзэмшигч 31.3%-ийг эзэмшиж байгаа юм.

Тэгвэл дээрх хувийн хөрөнгө оруулагчдын зүгээс компанийг хуваах замаар өөрчлөн байгуулах саналаа энэ сарын 8-нд болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оруулж, хэлэлцүүллээ. Өөрчлөн байгуулах төслийн хүрээнд орон нутаг 51%-ийн хөрөнгөө авч ХХК хэлбэрээр, 49%-ийн хувийн хөрөнгө оруулагчид ХК хэлбэрээр цаашид ажиллах аж.

Үүний шалтгаанаа үйл ажиллагаанд орон нутгийн засаг захиргаа хэт их оролцож байгаа болон компанийн хөрөнгийг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүй захиран зарцуулах тохиолдолууд гарах болсон зэргээр тайлбарлав.

Гэвч хувьцаа эзэмшигчдийн хурлаас уг саналыг дэмжээгүй шийдвэр гаргажээ.

Нэмж хэлэхэд дээрх том хувьцаа эзэмшигчдээс гадна Могойн гол /MSE:BDL/-ийн хувьцааг 925 жижиг хувьцаа эзэмшигчид 17.67%-ийг нь эзэмшиж байна.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BDL 1992-08-01 829 622 7000 (2020-05-25)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.