Мэдээний дэлгэрэнгүй

2020-05-22
0 сэтгэгдэл

2020.05.22: Баасан гарагт үнэт цаасны хоёрдогч зах дээр 19 хувьцаат компанийн 67,746 ширхэг хувьцаа арилжигдаж, 9.9 сая төгрөгийн гүйлгээ хийгдэв.

Ангилалын үзүүлэлт:
- I ангилалд 9 компанийн 43,725 ширхэг хувьцаа 7.1 сая.₮ 
- II ангилалд 6 компанийн 23,503 ширхэг хувьцаа 2.6 сая.₮ 
- III ангилалд 4 компанийн 518 ширхэг хувьцаа 146,068₮

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 71
- АПУ /MSE:APU/-ийн хувьцаанд 14 хэлцэл
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн хувьцаанд 12 хэлцэл
- Говь /MSE:GOV/-ийн хувьцаанд 7 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Мандал даатгал /MSE:MNDL/-ийн 30,579 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа 2.5 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр тэргүүлэв.

Уул уурхайн салбарын 671 ширхэг хувьцаа 2.7 сая төгрөгөөр арилжигдснаар энэ өдрийн нийт арилжааны 27.32%-ийг бүрдүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Хар хорум пропертис /MSE:AMT/ компани /+13.78%/ болон бусад 5 хувьцааны ханш өсч,  Орхон далай /MSE:ORD/-ийн /-5.16%/ болон 6 хувьцааны ханш буурлаа.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.