Мэдээний дэлгэрэнгүй

2020-06-22
0 сэтгэгдэл

2020.06.22: Даваа гарагт МХБирж дээр 3 ангилалд 27 компанийн 334,887 ширхэг хувьцаа арилжигдаж, нийтдээ 586.3 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Ангилалын үзүүлэлт:
- I ангилалд 11 компанийн 281,831 ширхэг хувьцаа 559.3 сая.₮ 
- II ангилалд 11 компанийн 43,664 ширхэг хувьцаа 8.1 сая.₮ 
- III ангилалд 5 компанийн 9,392 ширхэг хувьцаа 18.9 сая.₮

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 130

- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн хувьцаанд 22 хэлцэл
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаанд 16 хэлцэл
- Түмэн шувуут /MSE:TUM/-ийн хувьцаанд 15 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Махимпэкс /MSE:MMX/ компанийн 227,511 ширхэг хувьцаа 550.6 сая төгрөгөөр зарагдаж энэ өдөр тоо ширхэг болон үнийн дүнгээр бусдаас идэвхитэй байлаа.

Хүнсний салбарын 232,365 ширхэг хувьцаа 551.4 сая төгрөгөөр арилжигдсан нь энэ өдрийн нийт арилжааны 94.04%-ийг бүрдүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Багануур /MSE:BAN/ компани /+5.0%/ болон бусад 2 хувьцааны ханш өсч, Э-транс ложистикс /MSE:ETR/ компани /-11.89%/ болон 15 хувьцааны ханш буурчээ.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.