Мэдээний дэлгэрэнгүй

2020-06-23
0 сэтгэгдэл

2020.06.23: Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 24 хувьцаат компанийн 277,226 ширхэг хувьцаа 50.3 сая төгрөгөөр арилжигдав.

Ангилалын үзүүлэлт:
- I ангилалд 8 компанийн 230,781 ширхэг хувьцаа 31.9 сая.₮ 
- II ангилалд 14 компанийн 41,227 ширхэг хувьцаа 5.4 сая.₮ 
- III ангилалд 2 компанийн 5,218 ширхэг хувьцаа 12.9 сая.₮

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 124
- АПУ /MSE:APU/-ийн хувьцаанд 29 хэлцэл
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн хувьцаанд 24 хэлцэл
- Ард кредит /MSE:ADB/-ийн хувьцаанд 8 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ /MSE:LEND/ компанийн 174,221 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, АПУ /MSE:APU/-ийн хувьцаа 21.6 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр бусдаас идэвхитэй байв.

Хүнсний салбарын 44,768 ширхэг хувьцаа 21.9 сая төгрөгөөр арилжигдан өнөөдрийн нийт арилжааны 43.63%-ийг бүрдүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Шарын гол /MSE:SHG/ компани /+8.52%/ болон бусад 6 хувьцааны ханш өсч, Э-транс ложистикс /MSE:ETR/ компани /-6.62%/ болон 9 хувьцааны ханш буурчээ.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.