Мэдээний дэлгэрэнгүй

2020-06-29
0 сэтгэгдэл

Өнгөрөгч долоо хоногт Ард даатгал /MSE:AIC/-ийн хөрөнгө оруулагчдын бүтцэд анхаарал татахуйц өөрчлөлт гарлаа.

Бидний мэдэж байгаагаар тус компанийн томоохон хөрөнгө оруулагч нь Ард санхүүгийн нэгдэл ХК /66.78%/, Бидисек ХК /5.77%/ байсан бөгөөд 3 дахь том хөрөнгө оруулагч нь тодорхой бус байсан юм. /2020.06.19-ний байдлаар нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид 76.96%-ийг эзэмшдэг/

Харин дээрх өөрчлөлтөөр Ард даатгал /MSE:AIC/-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч 2 болж, тэдгээрийн хувь эзэмшил нь 71.25% болж буурсан байна. Энэхүү хэлцэл биржийн бусаар хийгдсэн байх магадлалтай байна. Ингэснээр компанийн 5%-аас бага хувьцаа эзэмшигчдийн хувь хэмжээ 28.75 болон өсч, хөрөнгө оруулагчдын тоо 1,925 боллоо.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.   

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:AIC 2018-02-15 25 000 000 680 (2020-07-10)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.