Мэдээний дэлгэрэнгүй

2020-06-29
0 сэтгэгдэл

2020.06.29-ний өдрийн МХБиржийн арилжаагаар 397,126 ширхэг үнэт цаас 33.4 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Үнэт цаасны төрлөөр нь харвал 3 ангилалд 27 хувьцаат компанийн 397,125 ширхэг хувьцаа 33.3 сая төгрөгөөр, Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 1 ширхэг бонд 99,980₮-өөр тус тус зарагдав.

Ангилалын үзүүлэлт:
- I ангилалд 11 компанийн 361,109 ширхэг хувьцаа 22.0 сая.₮ 
- II ангилалд 12 компанийн 23,995 ширхэг хувьцаа 4.1 сая.₮ 
III ангилалд 4 компанийн 12,021 ширхэг хувьцаа 7.2 сая.₮

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 197
- Ард кредит ББСБ /MSE:ADB/-ийн хувьцаанд 25 хэлцэл
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаанд 21 хэлцэл
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн хувьцаанд 20 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 200,000 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Эрдэнэ ресурс /MSE:ERDN/-ийн 7.03 сая төгрөгөөр зарагдаж үнийн дүнгээр бусдаас идэвхитэй байв.

Салбарын үзүүлэлтийг харвал Санхүүгийн салбарын 353,283 ширхэг хувьцаа 16.4 сая төгрөгөөр зарагдаж, нийт арилжааны 49.21%-ийг бүрдүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Монгол базальт /MSE:MBW/ компани /+10.06%/ болон бусад 13 хувьцааны ханш өсч, Улсын их дэлгүүр /MSE:UID/ компани /-15.0%/ болон 7 хувьцааны ханш буурчээ.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MBW 2018-04-05 56 417 000 195,31 (2020-07-10)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.