Мэдээний дэлгэрэнгүй

2020-06-30
0 сэтгэгдэл

МХБ-ийн хувьцааны I ангилалд бүртгэлтэй Сүү /MSE:SUU/ компани зах зээл дээр нэмж хувьцаа гаргах зөвшөөрлөө Санхүүгийн Зохицуулах Хорооноос авлаа.

Тус компани нь хөрөнгө оруулагчдад санал болгон 85,589,000 ширхэг буюу компанийн 19.9%-тай тэнцэх хувьцааг нэмж гаргаж байна.  

Нэмэлт хувьцааны 77,030,100 ширхэгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 8,558,900 ширхэгийг олон нийтэд арилжих юм. 

Босгосон хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн сүү хүлээн авах хэсэг болон боловсруулах цехийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх ажлыг гүйцэтгэнэ.

Манай зүгээс Сүү /MSE:SUU/ компани болон нэмэлт хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:SUU 1992-08-31 344 000 000 204,9 (2020-07-10)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.