Мэдээний дэлгэрэнгүй

2020-07-10
0 сэтгэгдэл
Баасан гарагийн арилжааны үр дүнд ТОП-20 индекс өмнөх өдрөөс +22.77 нэгж буюу +0.14%-иар өсч 16,427.63 нэгжид хүрчээ. Уг индекс өсөхөд сагсанд нь багтаж буй 20 компанийн 8-ийнх нь хувьцааны ханш өссөн нь дэмжив. Үүнд:

I ангилалын тухайд:
- Говь /MSE:GOV/-ийн ханш +3.26%-иар
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш +3.03%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш +0.73%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш +0.55%-иар

II ангилалын тухайд:
- Инвескор ББСБ /MSE:INV/-ийн ханш +0.12%-иар
- Монос хүнс /MSE:MFC/-ийн ханш +6.17%-иар

III ангилалын тухайд:
- Эрдэнэ ресурс /MSE:ERDN/-ийн ханш +1.35%-иар

I ангилалын MSE-А индексийн тухайд -66.06 нэгж буюу -0.82%–иар буурч 7,943.49 нэгжид, II ангилалын MSE-В индекс -110.55 нэгж буюу -1.48%-иар унаж 7,380.41 нэгжид хаагдсан байна.

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.