Мэдээний дэлгэрэнгүй

2020-07-27
0 сэтгэгдэл

Татваргүй барааны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Жуулчин дюти фрий /MSE:SUL/-ийн 2020 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан ихээхэн бууралттай гарлаа.

Борлуулалтын орлого гэхэд 2019 оны эхний хагас жилийн үр дүнгээс -68%-иар буурч 586.3 сая төгрөг, цэвэр ашиг -95.6%-иар буурч 15.01 сая төгрөг буюу нэгж хувьцаандаа EPS= 229.57₮-ийн ашиг олжээ. Өнгөрөгч оны мөн үед тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг EPS=5,209.29₮ байсан юм.

12

Үүнд COVID-19 цар тахалтай холбоотойгоор хорио цээрийн дэглэм мөрдөгдөж улсын хил хаах арга хэмжээ авагдсан нь компанийн санхүүгийн байдалд ийнхүү нөлөөлөв. 

Цаашид энэ байдлаар үргэлжилбэл Жуулчин дюти фрий /MSE:SUL/ компани сүүлийн хэдэн жил гараагүй санхүүгийн муу үр дүнтэй ажиллах төлөвтэй байна. 
Хувьцааны ханш нь зах зээл дээр мөн л буурах хандлагатай байгаа бөгөөд оны эхнээс -19.8%-иар буурч 79,000₮-ийн хаалттай байна. /2020.07.23/

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:SUL 1994-04-12 65 362 63100 (2020-08-14)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.