Мэдээний дэлгэрэнгүй

2020-07-27
0 сэтгэгдэл

2020.07.27: Энэ өдрийн арилжаагаар 18 хувьцаат компанийн 114,299 ширхэг хувьцаа 18.6 сая төгрөгөөр арилжигдав. Харин бондын зах дээр Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 4 ширхэг бонд 400,000₮-өөр зарагдсан байна.

Ангилалын үзүүлэлт:
- I ангилалд 10 компанийн 53,970 ширхэг хувьцаа 6.9 сая.₮ 
- II ангилалд 5 компанийн 51,409 ширхэг хувьцаа 4.2 сая.₮ 
- III ангилалд 3 компанийн 8,916 ширхэг хувьцаа 7.2 сая.₮

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Ард кредит ББСБ /MSE:ADB/-ийн 49,506 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, АПУ /MSE:APU/-ийн хувьцаа 3.5 сая төгрөгөөр зарагдаж үнийн дүнгээр бусад компаниудаас идэвхитэй байв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/ компани /+0.77%/ болон бусад 5 хувьцааны ханш өсч, Цагаантолгой /MSE:TSA/ компани /-15.0%/ болон 7 хувьцааны ханш буурчээ.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.