Мэдээний дэлгэрэнгүй

2020-07-28
0 сэтгэгдэл

2020.07.28: Өнөөдрийн арилжаагаар МХБирж дээр 26 компанийн 332,436 ширхэг хувьцаа 109.8 сая төгрөгөөр арилжигдав. Харин багцын арилжаагаар Инвескор ББСБ /MSE:INV/-ийн 450,000 ширхэг хувьцаа 963.9 сая төгрөгөөр зарагдсан байна. 

Ангилалын үзүүлэлт:
- I ангилалд 11 компанийн 79,720 ширхэг хувьцаа 37.6 сая.₮ 
- II ангилалд 11 компанийн 210,499 ширхэг хувьцаа 44.5 сая.₮ 
- III ангилалд 4 компанийн 42,217 ширхэг хувьцаа 27.7 сая.₮

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 161
- АПУ /MSE:APU/-ийн хувьцаанд 28 хэлцэл
- Тавантолгой /MSE:TLL/-ийн хувьцаанд 20 хэлцэл
- Эрдэнэ ресурс /MSE:ERDN/-ийн хувьцаанд 13 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Ард кредит /MSE:ADB/-ийн 176,697 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Ард даатгал /MSE:AIC/-ийн хувьцаа 23.9 сая төгрөгөөр зарагдаж үнийн дүнгээр бусад компаниудаас идэвхитэй байлаа.

Санхүүгийн салбарын 238,516 ширхэг хувьцаа 62.7 сая төгрөгөөр зарагдаж, нийт арилжааны 57.12%-ийг бүрдүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Монгол нэхмэл /MSE:MNH/ компани /+8.57%/ болон бусад 9 хувьцааны ханш өсч, Эрдэнэт хүнс /MSE:TAS/ компани /-5.88%/ болон 12 хувьцааны ханш буурав.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.