Мэдээний дэлгэрэнгүй

2020-07-28
0 сэтгэгдэл

Дотоодын ноолуурын салбарын гол тоглогч Говь /MSE:GOV/ компани 2020 оны эхний 6 сарын байдлаар -21.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээлээ. Энэ нь нэгж хувьцаанд EPS = -27.5₮ гэсэн үг юм.

Өнгөрөгч оны эхний хагаст 3.99 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол ийнхүү 1 жилийн дараа алдагдал нь -638% болов. Борлуулалтын орлогын гүйцэтгэлийг харвал тайлант хугацаанд 37.46 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс -44%-иар буурчээ.

Ийнүү сүүлийн жилүүдэд борлуулалтын орлого, ашиг  нь тогтвортой өсч байсан компанийн сайхан цагт COVID-19 цар тахал цэг тавьлаа. 

Untitled

Учир нь борлуулалтын гол орлогыг аялал жуулчлалаас бүрдүүлэгдэг байсан бол одоо зогсонги байдалд орсон, мөн сүүлийн жилүүдэд хийсэн томоохон худалдан авалтуудтай холбоотой санхүүгийн зардлууд нэмэр болов. Тухайлбал, компанийн өрийн хэмжээ 2019 оны жилийн эцсээс 134 тэрбум төгрөгөөр огцом нэмэгдсэн дүнтэй байна.

Хувьцааны ханш нь өнөөдөр 183₮ -т хаагдсан нь оны эхнээс -32.2%-иар буурсан үзүүлэлт боллоо. Зах зээлийн үнэлгээ нь 142.8 тэрбум төгрөг байна. 

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.   

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:GOV 1994-11-30 780 112 500 194,22 (2020-08-14)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.