Мэдээний дэлгэрэнгүй

2020-07-28
0 сэтгэгдэл

Сүү /MSE:SUU/ компани 2020 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнгээ нийтэд зарлав.

Тайлант хугацаанд тус компани 38.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс +3.3%-иар өссөн дүнтэй байгаа ба орлогын өсөлтөө сүүлийн 5 жилд тогтвортой хадгалж чадсан байна.

suu

Олон улсад тараад буй Covid-19 цар тахалтай холбоотойгоор дотоодын эдийн засаг, иргэдийн орлого буурч буй энэ үед ийнхүү борлуулалт нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын хувьд таатай мэдээ юм.

Энэ талаар Сүү /MSE:SUU/-ийн Гүйцэтгэх удирдлагын зүгээс манай сайтад өгсөн ярилцлагадаа “Манай бүтээгдэхүүний эрэлт 1-р улиралд хэвийн үеийн төлөвлөгөөтэй харьцуулбал огцом нэмэгдсэн. Энэ нь улс орны хэмжээнд хөл хорио тогтоож, иргэд гэртээ байж сүү, сүүн бүтээгдэхүүнээр эрүүл мэндээ дэмжих хандлага ихэссэнтэй холбоотой” гэж дурьдаж байсан юм.

Ашгийн хувьд эхний хагас жилд 2.08 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаандаа EPS=6.04₮-ийн ашигтай ажиллав. Ашгийн хэмжээ 2019 оны мөн үеэс буурсан боловч сүүлийн 5 жилийн гүйцэтгэлийн дундажаа хадгалсан байна.

suu2

Нэмж хэлэхэд Сүү /MSE:SUU/ нь дотоодын хөрөнгийн зах дээр нэмж хувьцаа гаргах замаар хөрөнгө оруулагчдаас 18.66 тэрбум төгрөг татаж, үйлдвэртээ өргөтгөл, шинэчлэл хийхээр ажиллаж байгаа юм.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.   

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:SUU 1992-08-31 344 000 000 200 (2020-08-14)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.