Мэдээний дэлгэрэнгүй

2020-07-29
0 сэтгэгдэл

АПУ /MSE:APU/ компани 2020 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан гарсан бөгөөд гол үзүүлэлтүүд өмнө оны мөн үетэй харьцуулбал өсөлттэй байна.

Үүнд, борлуулалтын орлогын гүйцэтгэл 226.1 тэрбум төгрөг байгаа нь 2019 оноос +3.4%-иар өссөн бол цэвэр ашиг 45.1 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд EPS = 38.7₮ гарлаа. Өөрөөр хэлбэл АПУ /MSE:APU/ групп компанийн нэгтгэсэн тайлангийн үзүүлэлтээр ашгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс +56.7%-иар өсчээ.

apu2apu

Орлогод сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалтын өсөлт голлон нөлөөлсөн бол ашигт ажиллагаанд группийн хэмжээнд “Хямралын үеийн санхүүгийн төлөвлөлт”-ийг хэрэгжүүлэн зарим зардлуудыг царцаах, хойшлуулах арга хэмжээ авсан нь эерэг нөлөө үзүүлсэн байна.

Харин COVID-19-ийн улмаас хил хаасантай холбоотойгоор экспортын борлуулалт биет хэмжээгээр -82%, үнийн дүнгээр -53% хувиар буурчээ.

Хувьцааны ханшийн хөдөлгөөний тухайд хэдийгээр санхүүгийн үр дүн сайн байгаа ч хөрөнгийн зах дээр бууралттай байгаа бөгөөд оны эхнээс ханш нь -14%-иар буурч 546.58₮-ийн хаалттай байна. /2020.07.28/

АПУ /MSE:APU/ компанийн зах зээлийн үнэлгээ нь мөн буурч 581.7 тэрбум төгрөг хүрсэн боловч МХБирж дээрх тэргүүлэгч байр сууриа хадгалсан хэвээр байгааг хэлэх хэрэгтэй.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.   

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:APU 1992-06-25 1 064 181 553 549 (2020-08-14)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.