Мэдээний дэлгэрэнгүй

2020-07-29
0 сэтгэгдэл
(2020.07.29, 13.00) Энэ өдрийн арилжааны үр дүнд ТОП-20 индекс -111.80 нэгж буюу -0.68%-ийн бууралт үзүүлж 16,351.68 нэгжид хүрсэн байна. Индекс унахад сагсанд нь багтаж буй 20 компанийн 6 –ийнх нь ханш бууралттай хаагдсан нь нөлөөлөв. Үүнд:

I ангилалын тухайд:
- Говь /MSE:GOV/-ийн ханш -1.58%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -0.93%-иар
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш -0.14%-иар

II ангилалын тухайд:
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн ханш -5.22%-иар
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш -3.21%-иар
- Ард кредит ББСБ /MSE:ADB/-ийн ханш -0.57%-иар

Хувьцааны I ангилалын MSE-А индекс +7.27 нэгж буюу +0.09%–иар өсч 7,895.63 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс -51.94 нэгж буюу -0.70%-иар буурч 7,373.91 нэгжид хаагдлаа.

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.