Мэдээний дэлгэрэнгүй

2020-07-30
0 сэтгэгдэл

МХБ-ийн хувьцааны II ангилалд бүртгэлтэй УБ Бүк /MSE:BUK/-ийн энэ оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан гарлаа.

Тайлант хугацаанд компанийн борлуулалтын орлого 2019 оны мөн үеэс +19.67 тэрбум төгрөг буюу 8 дахин өсч 22.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин цэвэр ашиг 5.2 тэрбум төгрөгт хүрсэн нь сүүлийн хэдэн жилд байгаагүй өндөр гүйцэтгэл болж байгаа юм.

12

Ийнхүү УБ Бүк /MSE:BUK/-ийн санхүүгийн үр дүн сайжирахад төмөр замын суурь бүтцийн үйлдвэрлэл нэмэгдсэн нь нөлөөлжээ. Тодруулбал, тус компани нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бетон дэрны гол нийлүүлэгчдийн нэгээр ажиллаж байгаа юм.

Харин хувьцааны ханш нь оны эхнээс -11.79%-иар буурч 404₮-ийн хаалтын ханштай байна. /2020.07.29/

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.   

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BUK 1994-03-16 131 547 500 445 (2020-08-11)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.