Мэдээний дэлгэрэнгүй

2020-07-30
0 сэтгэгдэл
(2020.07.30, 13.00)  Пүрэв гарагт MSE-А индекс өмнөх өдрөөс +40.88 нэгжээр /+0.52%/ өсч 7,936.51 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс -22.12 нэгжээр /-0.30%/ буурч 7,351.79 нэгжид хаагдсан байна.

Харин ТОП-20 индексийн тухайд +96.86 нэгж буюу +0.59%-иар өссөн бөгөөд 16,448.54 нэгжид хаагджээ. Тус индексийн өсөлтийг ерөнхийдөө I ангилалаас сагсанд нь орсон компаниудын ханшийн өсөлт дэмжсэн байна. Үүнд:

I ангилалын тухайд:
- Говь /MSE:GOV/-ийн ханш +1.07%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш +1.88%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш +1.82%-иар
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш +0.14%-иар
- Түмэн шувуут /MSE:TUM/-ийн ханш +0.64%-иар

Хэдийгээр ТОП-20 индекс энэ өдөр өсөлттэй хаагдсан боловч 2020 он гарснаас хойш уналттай байгаа ба оны эхний -16.17%-иар буураад байгаа юм.

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.