Мэдээний дэлгэрэнгүй

2020-07-31
0 сэтгэгдэл

(2020.07.31, 13.00)  Баасан гарагийн үнэт цаасны хоёрдогч захын арилжаа явагдаж өндөрлөв. Арилжааны үзүүлэлтийг харвал 3 ангилалд 24 компанийн 290,349 ширхэг хувьцаа 31.4 сая төгрөгөөр, Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн гаргасан 4 ширхэг бонд 400,000₮-өөр арилжигдлаа. 

Ангилалын үзүүлэлт:
- I ангилалд 13 компанийн 179,169 ширхэг хувьцаа 21.3 сая.₮ 
- II ангилалд 8 компанийн 55,845 ширхэг хувьцаа 4.7 сая.₮ 
- III ангилалд 3 компанийн 55,335 ширхэг хувьцаа 5.5 сая.₮

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 163
- Ард кредит ББСБ /MSE:ADB/-ийн хувьцаанд 22 хэлцэл
- Эрдэнэ ресурс /MSE:ERDN/-ийн хувьцаанд 22 хэлцэл
- АПУ /MSE:APU/-ийн хувьцаанд 16 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Мандал даатгал /MSE:MNDL/-ийн 121,338 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, АПУ /MSE:APU/-ийн хувьцаа 9.8 сая төгрөгөөр зарагдан үнийн дүнгээр бусад компаниудаас идэвхитэй байлаа.

Хүнсний үйлдвэрийн салбарын 31,150 ширхэг хувьцаа 11.5 сая төгрөгөөр зарагдаж, нийт арилжааны 36.63%-ийг бүрдүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
МХБ-ийн хувьцааны I ангилалд бүртгэлтэй Баянгол зочид буудал /MSE:BNG/ компани /+14.81%/ болон бусад 9 хувьцааны ханш өсч, Тандэм инвест ББСБ /MSE:VIK/ компани /-5.79%/ болон 9 хувьцааны ханш буурчээ.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.