Мэдээний дэлгэрэнгүй

2020-08-12
0 сэтгэгдэл

Өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй 54 брокерийн компани байгаа.

Эдгээр компаниудын 2020 оны эхний 7 сарын гүйцэтгэлийг харвал 48 нь ямар нэг хэмжээгээр үнэт цаасны арилжаанд оролцсон ба тэд нийтдээ 67.6 тэрбум төгрөгийн арилжааг гүйцэтгэжээ.

Тоон дүнгээр нь авч үзвэл 1 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний арилжааг 10 компани гүйцэтгэсэн байна. 

Арилжааны хэмжээгээр тэргүүлсэн ТОП-5 компани:

1. Бидисек ҮЦК                                                -   17.84 тэр.₮
2. Ард секьюритиз ҮЦК                                   -   13.62 тэр.₮
3. Ард капитал групп ҮЦК                               -   8.39 тэр.₮
4. Инвескор капитал ҮЦК                                -   5.79 тэр.₮
5. Мирэ эссэт секьюритис монгол ҮЦК          -   5.40 тэр.₮


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.