Мэдээний дэлгэрэнгүй

2020-08-12
0 сэтгэгдэл

Өнөөдөр МХБ-ийн хувьцааны II ангилалд бүртгэлтэй Женко тур бюро /MSE:JTB/-ийн хувьцаан дээр Block trade явагдлаа.

Тодруулбал, тус компанийн 3,571,596 ширхэг хувьцаа нэг бүр нь 95₮-ийн ханш дээр зарагдсан ба хэлцэлийн нийт үнийн дүн 339.3 сая төгрөг болов. Ингэхдээ нэгж хувьцааны ханш нь Женко тур бюро /MSE:JTB/-ийн бирж дээрх зах зээлийн ханшаас +7.95%-иар өндөр дүн дээр явсан байна.

2020.08.07-ны өдрийн байдлаар компанийн 70.05% нь 5 том хувьцаа эзэмшигчийн мэдэлд, үлдсэн 29.95% нь 50,000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдэд байдаг бөгөөд МХБирж дээрх хамгийн олон жижиг хувьцаа эзэмшигчтэй хувьцаат компанийн нэг юм.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.  

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:JTB 2006-01-17 79 988 802 87,4 (2020-09-24)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.