Мэдээний дэлгэрэнгүй

2020-09-10
0 сэтгэгдэл
- Монос хүнс /MSE:MFC/ компани 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд олгохоор болсон 90 мөнгөний ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд байршуулсан талаар ҮЦТХТ-өөс мэдээлэв. Энэ хүрээнд компани нийт 3,796 хувьцаа эзэмшигчдэд 110.1 сая төгрөгийг олгожээ.

- “Эрдэнэс Тавантолгой”ХК-иас олгож буй ногдол ашгаа EBarimt аппликейшнээр дамжуулан авах боломжтой болсон байна. Тус аппликейшнээр Брокерийн компанид хувьцааны дансаа нээлгэж амжаагүй болон барилжааны банкны дансаа баталгаажуулаагүй иргэд авах боломжтой аж.

- СЗХ-ноос жижиг хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагаа болон шийдвэр гаргах явцад хяналт тавих, шаардлагатай мэдээлэл авах боломж бүрдүүлэх зорилгоор хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд хэрэглэгддэг “Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам”-ыг шинэчлэн баталсан байна.

- Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл 2020.09.08-ны  хуралдаж, ҮЦТХТөв болон Монголбанкны арилжааны нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хэрэгжилт, Засгийн газрын бондыг дотоодын зах зээл дээр гаргах талаар хэлэлцсэн байна. Уг зөвлөлд СЗХорооны дарга,  Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нар багтдаг юм.

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.